Tuesday, July 29, 2008

Liverpool-ийн хотон шувуунууд ирэх улиралд бут авна




Саяхан Peter Crouch-аа Partsmouth багруу явуулсан Merseyside-ийн улаанууд маань довтолгоогоо зузааруулахийг хүссэн үү яасан өдгөө 28 насийг зооглож буй Ireland гаралтай Robbie Keane-тэй 4 жилийн 20,3 еорогийн гэрээг байгуулжээ.Миний бие Liverpool-ийн хотон шувуунуудийн фен гэдэгээ хэлсэн билээ.Robbie Keane-ийг авч ирсэн нь үнэхээр зөв сонголт болсон гэж би бодож байна.Ингээд багийнхаа хэсэг бүрт өөрийн бодлоо илэрхийлэе гэж бодлоо.
Хамгаалалт:Хамгаалалтанд миний бодлоор Rafael Benitez-ийн хамгийн анхаарал хандуулсан хэсэг гэж би бодож байна.Энд тэндхийн чадварлаг залуусийн чадварийг маш сайн харж багтаа элсүүлсэн нь хотон шувуунуудын хамгаалалтанд ойрын хэдэн жилд санаа зоволтгүй болгосон.Багийн хаалгыг хэсэгтээ манах испанийн чадварлаг хаалгагч Jose Reina байхад хаалганд хэсэгтээ санаа зоволтгүй ээ.Jamie Carragher,Sami Hyypia,Steve Finnan нар багт тусалж чадахаа болисон ч хамгаалалтанд бүх юм ok!
Хагас хамгаалалт:Энэ хэсэгийг Gerrard ах ерөнхийдөө хариуцна.Гэхдээ энэ хэсэгт олон шилдэг тоглогчид бий Xabi Alonso,Yossi Benayoun,Jermaine Pennant,Javier Mascherano,Ryan Babel г.м Rafael Benitez энэ хэсэгтээ мөн л чадварлаг залуусыг нэгтгэж чадсаан.Тэгэхээр энэ хэсэгт мөн л санаа зоволтгүйээ.
Довтолгоо:Заа энэ хэсэгт мэдээж алтан жаал буюу Fernando Torres,Dirk Kuyt,мөн багийн шинэ цэрэг Robbie Keane байгаа.Мөн залуу довтлогч David N'Gog,Daniel Pacheco гээд бараг хүүхдээрээ залуу байгаа.Энэ хэсэгт нэг илүүдэл байгйй,энэ юу вэ гэвэл Andriy Voronin.Саяхан 29нас хүрсэн энэ хүн одоо манай багт тус болно гэдэгт би лав эргэлгэлзэж байна.Харин түүнийг багаасаа явуулж оронд нь залуу довтлогч авахаа Rafael Benitez мэдэж байгаа гэдэгт би итгэж байна.
Дасгалжуулагчын хувьд Rafael бол хэлэх юмгүй ухаантай дасгалжуулагч шүү дээ
Заа анализ хийхэд нэг иймэрхүү.Та бүхэн надтай үзэл бодлоо бүх талаар,энэ талаар ч үзэл бодлоо илэрхийлэхийг би та бүхнээс хүсэж байна.Ингээд эцэст нь хөл бөмбөлийн бурхан тэнгэр хотон шувуунуудыг маань ивээж Liverpool-чүүд маань ирэх улиралд авч болох бүх л цом,гавъяа шагналыг авах болтугай!Ер нь авнаа авна.

YOU'LL NEVER WALK ALONE

0 comments:

by TemplatesForYou-TFY
SoSuechtig, Burajiru
Distributed by Free Blogger Templates