Sunday, October 5, 2008

Монголын хөгжмийн үеийн ойрын үеийн сонин хачин


Ойрын үед Монголын хөгжмийн урлагт болох мэдээлэлүүдээс энэ тэндээс мэдэж авсанаа хэлье ээ.Гэхдээ нээх сүртэй юм ч хэлэх гээгүй л дээ. Зүгээр ойрын үед болох тоглолтууд,гарах цомогуудын тухай бага зэргийн мэдээлэл өгье гэж бодлоо. Удахгүй мөн UBS Music Awards нь 13 номинацын эздийг шалгаруулах гэж байна. Уг наадам нь 10-р сарын 10-ны өдөр СТӨ-нд болох гэж байна.Энэ наадмын үеээр улаан хивсний ёслол болох бөгөөд рок,попын одод маань хамгийн гоё чамин хувцасаараа уг наадам дээр гангардаг билээ.Заа тэгээд 18 цагаас өмнө СТӨ-рүү очвол дуртай хамтлаг дуучдыгаа хажуунаас нь харах завшаан олдно шүү.Заа тэгээд ойрын үед гарахаар бэлтгэгдэж байгаа цомогууд гэвэл дуучин Болдын RnB цомог нь одоогоор дуу бичлэгийнхээ шатандаа явагдаж байна.Мөн Release цомог нь залуусын дунд нэлээн хит болоод байгаа A-Sound хамтлагийн шинэхэн цомогийн ажил нь нь нэлээн төгсгөл шатандаа явж байгаа юм байна нээх удахгүй гарах бололтой.Мөн Red album-аас хойш нэлээдгүй хугацаанд таг чиг болоод байсан Lemons хатлагийнхан мөн шинэ цомогоо гаргахаар шургуу зүтгэж байгаа юм байна.Мөн Lumino хамтлагийн дуучин Бажигийн анхны бие даасан цомог нь бэлэн болсон бөгөөд одоо нээлтээ хийгээд зарагдаж эхлэх л үлдсэн байна.Энэ нь RnB цомог юм байна,хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулж гаргаж байгаа цомог учир нэлээд чанартай цомог гарч байгаа бололтой.Заа энэ 10,11 саруудад нэлээн шоу тоглолт зохиогдох бололтой.Дуучин Болд мөн 11 сарын үед тоглолтоо хийж магадгүй юм шиг байна лээ.Бас Булсара хамтлаг 11 сард тоглолтоо тавихаар бэлтгэж байна,Take off хатлагийн тоглолт нь товлогдсон,10-р сарын 17-нд хамтлагийнхаа 4 жилийнхээ ойгоор Ub Palace-д тоглолтоо хийх юм байна.Заа тэгээд багахан ч мэдээлэлйг хүргэж чадсан байхаа гэж бодож байнаа

0 comments:

by TemplatesForYou-TFY
SoSuechtig, Burajiru
Distributed by Free Blogger Templates