Заа миний хөндөх гэж байгаа сэдэв нь нээх тэнэг ч юм шиг мөртлөө их сонирхолтой гэж би бодож байна.Заа даа кондуктор гээл ярихаар сэтгэл дотор битүүхэн айдас төрж байна л даа. Мэдээж сайхан сэтгэлтэй,ширүүн гээд олон янзын кондукторнууд байдаг ч манай Улаанбаатард байгаа кондукторнууд нэлээн ууртай ширүүн хүмүүс байдаг шиг надад санагддаг шүү. Заа энэ сэдвээр жоохон дэлгэрэнгүй ярилцаж үзий. Миний хувьд бол автобусанд суух маш дургүй ээ. Угаасаа надад суух шаардлага нээх байдаггүй ээ. Гэхдээ орой хятад хэлний курсрүүгээ автобусаар явах шаардлага гардаг ч би автобусанд суудаггүй. Такси эсвэл 2 зээрдээрээ л явж өгнө дөө. Түрүүнээс хойш яагаад автобусанд суух дургүй гэж яриад байгаа юм бэ гэвэл, гол суух дургүй болсон шалтгаан нь хатуу ширүүн кондукторууд. Мөнгөө өгчихвөл зүгээр гэж та нар бодож магад гэхдээ миний хувьд тийм биш, хэдий мөнгөө өгсөн ч тэр автобусанд яваа хүмүүсээс мөнгөгүй хүн байгаа шүү дээ тэр хүнтэй нөгөө кондуктор чинь очоо л алалцаж өгнө шүү дээ. Ийм хэцүү орчинд тайван явна гэдэг тун хүнд. Заа тэгээд өөрөө мөнгөгүй байж автобусанд сууна гэдэг бол аминаасаа уйдсан хүний шинж гэж хэлж болно. Гэхдээ кондукторуудын ингэж аашлих нь орчин дахь хүмүүсээс нь шалтгаалж байх талтай. Гэхдээ автобус компаниудад кондуктар авах ямар ч шалгуур байхгүй, ядаж л харьцааны соёлтой хүн гээд шалгуур тавибал,гэхдээ нөгөө талаар хэн л кондуктор хийгээд хүмүүстэй хэрэлдэж явахыг хүсэхэв дээ. Хөөрхий их сургуулийн өндөр төлбөрд дарагдсан ядуу оюутнуудад 300 төгрөг бага мөнгө биш, нөгөө оюутны холбооноос өгдөг үнэгүй явуулдаг наадаг цаас нь ар өврийн хаалгаар хэдхээн улсууд авчихна. Тэгээд үлдсэн хэдэн өрөвдөлтэй оюутнуудад нь кондуктортойгоо алалцаал зодуулаал явж байхаас өөр арга үлддэггүй билээ. Энэ байдал сүүлийн үед өмнөх үеийнхийгээ бодвол арай л гайгүй болж байгаа байхаа. Би өөрөө ганц нэг удаа мөнгөгүй мөртлөө автобусанд сууж байсан тохиолдол бий,тэгээд кондукторд нь загинуулахаар бушуухан буух юмсан гэж боддог юм билээ. Заа тэгээд кондукторууд халамцуу явах нь тийм ч гайхаад байхаар зүйл биш. Дотроо халааж байгаа л алалцдаг юм байгааз. Манай нэг найзын нүүрийг самардаж байсан тохиолдол ч бий,бодохоос уур хүрмээр. Гэхдээ сайхан сэтгэлтэй кондукторнууд байхгүй биш бий, гэхдээ мааш цөөхөн байдаг гэж би боддог. Заа эцэсд нь хэлэхэд энэ бол зөвхөн миний үзэл бодол юм шүү
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл үүн дээр дарна уу...